mnbsd.org  mnbsd.com  unix.mn  unix.org.mn  linux.org.mn  Мэдээ оруулах  :  Статистик  
 [root@mnbsd.org ~]# _
  MUG
 2010/03/12 08:31 AM

FreeBSD 8.0 хувилбар гарчээ

  Хэвлэх 

МэдээFreeBSD үйлдлийн системийн 8.0 хувилбар гарчээ. Албан ёсоор сайт дээрээ мэдээлээгүй боловч FTP болон torrent-оор дүрс нь түгээгдэж эхэлсэн байна. Зарим нэг өөрчлөлт, шинэчлэлтүүдээс дурдвал:

* syscons шинэчлэгдсэн бөгөөд консол дээр UTF-8-ийг 8.1 хувилбарт дэмжихээр болсон байна.
* Шинэ USB стэк. USB флашийг umount хийлгүйгээр салгахад сервер гацдаг байсан асуудлыг шийдсэн байна.
* DTrace-ийг порт хийх ажил дууссан байна.
* SMP системд зориулж оновчтой болгосон шинэ ULE 3.0 scheduler.
* superpages-ийн дэмжлэг
* Портуудыг параллелээр бүтээх боломж
* Jail v2:
o Нэг jail дээр хэд хэдэн IP ашиглах боломж
o IPv6 болон SCTP-ийн дэмжлэг
o Шаталсан jail болон CPU-тэй уях боломж.

* Xen dom-U болон Sun VirtualBox-ийн дэмжлэг.
* fdisk/bsdlabel-аас gpart руу шилжсэн.
* ZFS-ээс ачаалах боломжтой болсон.
* Олон routing table-ийн дэмжлэг.
* Сүлжээний стэкийг виртуалчлах боломж.

Удахгүй Татаж авах буланд дүрсийг байрлуулах болно.


1 сэтгэгдэл
Хамгийн сүүлийн бичлэг: 11/25 12:50PM -д Eberx

forum.limnux.org сайт нээгдлээ

  Хэвлэх 

МэдээМонголын линукс хэрэглэгчдийн бүлгэмийн үйл ажиллагааг линукс сонирхогч, хэрэглэгчдэд илүү ойр болгох үүднээс http://forum.limnux.org гэсэн вэб хэлэлцүүлгийн сайтыг нээлээ.


дэлгэрэнгүй (88 үгтэй) 0 сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих

BSD-ийн тархацууд шинэ хувилбаруудаа гаргалаа

  Хэвлэх 

МэдээТүрүү 7 хоног BSD-ийн 7 хоног байлаа.
OpenBSD 4.5, NetBSD 5.0, DragonFlyBSD 2.2.1 болон FreeBSD 7.2 хувилбарууд гарсан байна.

FreeBSD-7.2-ийн зарим нэг шинэ боломжууд, өөрчлөлтүүдийг дурдвал:

* support for fully transparent use of superpages for application memory
* Support for multiple IPv4 and IPv6 addresses for jails
* csup(1) now supports CVSMode to fetch a complete CVS repository
* Gnome updated to 2.26, KDE updated to 4.2.2
* sparc64 now supports UltraSparc-III processors

Дэлгэрэнгүйг доорхоос үзнэ үү

http://www.freebsd.org/releases/7.2R/announce.html
http://www.openbsd.org/45.html
http://www.netbsd.org/releases/formal-5/NetBSD-5.0.html
http://www.dragonflybsd.org/release22/


0 сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих

Debian: FreeBSD гийн kernel-ийг дэмжинэ

  Хэвлэх 

МэдээХэрвээ та Debian үйлдлийн систем ашигладаг бол Debian хөгжүүлэгчид таньд шинэ боломжийг бүрдүүлж өгч байна. Debian үйлдлийн систем нь 2 өөр төрлийн kernel-ийг дэмжиж ажилладаг болох гэж байна. Debian ийг суулгахдаа аль kernel (FreeBSD kernel эсвэл Linux kernel) дээр ажиллахыг нь сонгоно гэсэн үг.

Албан ёсны мэдэгдэл
http://lists.debian.org/debian-devel-announce/2009/04/msg00001.html


1 сэтгэгдэл
Хамгийн сүүлийн бичлэг: 05/07 09:40PM -д tsb

FreeBSD ба Google Summer of Code

  Хэвлэх 

МэдээFreeBSD төсөл Google-ээс жил бүр зарладаг Summer of Code програмд дахин оролцох болсон байна. Google Summer of Code програм нь оюутнуудад нээлттэй эхийн төслийн хөгжүүлэлтэд оролцож ажиллахад нь тусалж мөнгөн дэмжлэг үзүүлдэг хөтөлбөр юм. Зөвхөн FreeBSD гэлтгүй нээлттэй эхийн өөр олон төсөл энэ програмд хамрагддаг билээ.

Дэлгэрэнгүйг доорхоос уншина уу.

http://lists.freebsd.org/pipermail/freebsd-announce/2009-March/001242.html

[1] http://socghop.appspot.com/
[2] http://www.freebsd.org/projects/summerofcode.html
[3] http://www.freebsd.org/community/mailinglists.html
especially freebsd-hackers at freebsd.org
[4] http://www.freebsd.org/projects/2009-freebsd-gsoc.pdf
[5] http://people.freebsd.org/~manolis/2009-freebsd-gsoc-alternate.png


1 сэтгэгдэл
Хамгийн сүүлийн бичлэг: 03/23 11:10AM -д g0mb0

Монгол хэлний дэмжлэг FreeBSD-ийн libc-д

  Хэвлэх 

Мэдээ2009 оны 3 сарын 13-нд FreeBSD үйлдлийн системийн CURRENT салбарын libc-д POSIX.1 Native Language Support (NLS) орсон бөгөөд үүнд Монгол хэлний дэмжлэг бас оров. Ингэснээр систем дээрх мэдэгдлүүд хэлний тохиргооноос хамааран Монгол хэлээр гарах боломжтой болов.

Эх код руу хийсэн нийлүүлэлтийн бүртгэлийг доор харуулав.

Author: gabor (doc,ports committer)
Date: Fri Mar 13 10:40:38 2009
New Revision: 189765
URL: http://svn.freebsd.org/changeset/base/189765

Log:
- Reenable Native Language Support in libc. This feature was disabled due
to possible breakages in the catalog handling code. Since then, that
code has been replaced by the secure code from NetBSD but NLS in libc
remained turned off. Tests have shown that the feature is stable and
working so we can now turn it on again.

- Add several new catalog files:
- ca_ES.ISO8859-1
- de_DE.ISO8859-1
- el_GR.ISO8859-7 (by manolis@ and keramida@)
- es_ES.ISO8859-1 (kern/123179, by carvay@)
- fi_FI.ISO8859-1
- fr_FR.ISO8859-1 (kern/78756, by thierry@)
- hu_HU.ISO8859-2 (by gabor@)
- it_IT.ISO8859-15
- nl_NL.ISO8859-1 (corrections by rene@)
- no_NO.ISO8859-1
- mn_MN.UTF-8 (by ganbold@)
- sk_SK.ISO8859-2
- sv_SE.ISO8859-1
...

http://svn.freebsd.org/viewvc/base/head/lib/libc/nls/mn_MN.UTF-8.msg?view=log


2 сэтгэгдэл
Хамгийн сүүлийн бичлэг: 04/08 04:19PM -д d.atarsaikhan

LiMNux бүлгэмийн шинэчлэл ба Google groups

  Хэвлэх 

МэдээЛинукс болон нээлттэй эхийн програм хангамжийг сонирхогч, хэрэглэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид бүхний LiMNux бүлгэм удаан хугацаанд идэвхитэй үйл ажиллагаа явуулалгүй байсан бөгөөд энэ 2009 онд эрч хүч, хийж бүтээх арвин их хүслээр дахин идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэж байна. Энэ бүхний эхлэл болгож шинэ оны анхны Open Beert Party-гаа амжилттай зохион байгууллаа. Бүгдээрээ цуглаад цаашид хэрхэн хөгжих, хамтран ажиллах талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Цаашид үйл ажиллагаа улам идэвхижүүлэн өргөжүүлж, илүү олон линукс сонирхогч, хэрэглэгчдийн нэгтгэсэн Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүлгэм болох зорилгыг тавиад байна.


дэлгэрэнгүй (100 үгтэй) 1 сэтгэгдэл
Хамгийн сүүлийн бичлэг: 01/19 11:14PM -д dulmandakh

ОЛОН ТӨРЛИЙН МЕСЕНЖЕР ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖДЭГ БИЧИЛ ЗУРВАС ДАМЖУУЛАГЧ

  Хэвлэх 

HOWTOPidgin хэмээх тагтааны зургаар тэмдэгээ болгосон энэ програм нь ( цаашид би тагтаа гэж бичих болно ) олон төрлийн месенжер үйлчилгээнүүдийг ( Yahoo!, AIM, Bonjour, Gadu-Gadu, Google Talk, Groupwise, ICQ, IRC, MSN, MySpaceIM, QQ, SILC, SIMPLE, Sametime, XMPP) нэг програмаас ашиглаж болохоор зориулагдсан хэрэглээний програм юм. Хэрэв ийм төрлийн олон месенжер үйлчилгээнүүдийг дэмждэг програм байхгүй байсан бол, та хэрэглэдэг месенжер болгондоо тохирсон хэрэглэгчийн програмуудыг татаж авч суулгах шаардлагатай болдог. Тэгвэл "тагтаа" танд бүгдийг нэг цонхноос зохицуулах боломж өгнө. Энэ вэб хуудасны зорилго нь уг програмыг илгээх зурвасдаа нууцлалын хувиргалт хэрхэн хийж ашиглахыг зааварлахад оршино. Тавигдах ганц шаардлага: харилцагч тал ижилхэн програм ашиглах ёстой.

Нацаг андын бичсэн дэлгэрэнгүйг доорхоос уншина уу.

http://www.mnbsd.org/howto/pidgin/


0 сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих

FreeBSD 7.1 хувилбар гарчээ

  Хэвлэх 

МэдээFreeBSD-ийн хувилбарын инженерчлэлийн баг FreeBSD 7.1-RELEASE гарсан болохыг зарласан байна. Энэ нь 7-STABLE салбарын хоёр дахь хувилбар бөгөөд үйл ажиллагааны хувьд сайжирч зарим нэг шинэ боломжууд оржээ. Зарим нэгийг дурдвал:
* ULE scheduler amd64 болон i386 архитектурын хувьд анхдагчаар орсон. ULE scheduler нь олон цөмт систем дээр ажиллагааг илүү сайжруулдаг.
* OpenSolaris-аас DTrace-г цөм рүү импорт хийж оруулсан.
* Ачаалагч дуудагчийг USB төхөөрөмжүүд болон GPT төхөөрөмжүүдээс ачаалах боломжтой болгосон.
* cpuset(2) системийн дуудлага болон cpuset(1) тушаал нэмэгдсэн бөгөөд урсгалд зориулж CPU-ний нөөцийг бүлэглэх, хуваарилах боломжийг олгох API-аар хангасан.
* KDE 3.5.10 руу, GNOME 2.22.3 руу шинэчлэгдсэн.

Шинэ боломжууд болон бусад зүйлсийн талаар доорх холбоосуудаас үзнэ үү:

* http://www.freebsd.org/releases/7.1R/announce.html
* http://www.FreeBSD.org/releases/7.1R/relnotes.html
* http://www.FreeBSD.org/releases/7.1R/errata.html


0 сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих

FreeBSD channel launched on YouTuBe

  Хэвлэх 

МэдээFreeBSD гийн хөгжүүлэгчид ойрдоо яасан идэвхитэй байнаа. :D

Youtube дээр FreeBSD ийн тухай техникийн лекцүүдийг байрлуулах зорилготойгоор шинэ суваг үүсгэжээ.

Сувгийг эндээс үзээрэй.

Эсвэл доорх хаягаас видеог татаж авч чөлөө, завтай үедээ үзээрэй.

http://www.mnbsd.org/ftp/bsd_audio_video/


2 сэтгэгдэл
Хамгийн сүүлийн бичлэг: 12/30 01:13PM -д bmr
  © 2010 MUG
 
Энэ хуудсыг 0.65 секундэнд бүтээв