Галт үнэг хэмээн нэрлэсэн энэхүү интернэт хөтлөгч нь одоогоор дэлхийд хамгийн найдвартай, хурдан, хэрэглэхэд хялбар програм болоод байна. Та үйлдлийн системдээ тохирох хувилбарыг нь татан авч суулгаарай.
Аянгач шувуу хэмээн нэрлэсэн энэ захианы програм нь элдэв төрлийн вирус болон зар сурталчилгааны захианаас сэргийлэх чадвартай, хэрэглэхэд хялбар хүчтэй програм. Та өмнө хэрэглэж байсан програмнаасаа захиануудаа импортлон эх хэлдээрээ энэ програмыг хэрэглэх боломжтой боллоо.
Сайн байна уу та?
Монгол ард түмэндээ зориулан гаргаж буй энэ хуудсанд бид дэлхийд хамгийн их түгэсэн, Мозилла сангаас бэлтгэн гаргадаг үнэгүй интернэт хөтлөгч мөн захиа үзэгч програмыг танд санал болгож байна. Та энэ нүүрнээс сүүлд гарсан өөрчлөлтийн тухай мэдээлэл унших болон сүүлийн үеийн хувилбар татаж аваарай. Хэрэв та анх удаагаа хэрэглэх гэж байгаа болон хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй байгаа бол Тусламж болон Зааврууд хэсгээс нэмэлт заавар хичээлүүдийг сонирхоно уу.